Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амиа алдсанаас хойш бүтэн 26 жил өнгөрчээ. Өнөөдөр Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, МоАХ зэрэг улс төрийн нам, хүчнүүд талийгаачийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Өмнө нь сэтгүүлч байхдаа энэ өдөр дандаа сурвалжлах гэж ирдэг байсан. Өнөөдөр бол өөрөө хүндэтгэл үзүүлж, санан дурсах гэж ирлээ. Энэ хэрэг 26 жил илэрсэн ч юм шиг, илрээгүй ч юм шиг дандаа улс төрийн шоу болдог. Гэхдээ нэг л юманд итгэдэг. Тэр юу вэ гэвэл, Санжаасүрэнгийн Зориг алагдаж, үгүй болсон ч гэсэн тэр хүний үйл хэрэг ардчилал өнөөдөр хүн болгоны зүрх сэтгэлд зориг болж байгаасай. Залуучууд, хүүхдүүд ийм хүн байсан юм шүү, тэр хүн өнөөдрийн энэ нийгмийг авчирсан. Бусдын гарт харамсалтайгаар, маш зэрлэгээр амиа алдсан ч хэрэг илрээгүй. Энэ хэргийг үеийн үед улстөрчид шоу болгодог гэдгийг мэдэж аваасай гэж бодож энд ирсэн.
Энэ хэргийг илрүүлэхийг улс төрчид хүсэхгүй байна. Аль аль намынхан, том улстөрчид оролцсон гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ хэргийг илрүүлэхгүй сонгууль болгоноор шоу болгодог. Харин С.Зоригийг хөнөөсөн хэргээр олон нийтийн сонсгол зохион байгуулах, УИХ дээр хянан шалгах дэд хороо байгуулна гэдгээ мэдэгдэе.
Хэрвээ жирийн нэг хэрэг байсан бол 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр илэрчих байсан. Яах гэж хэргийг шалгах, ажлын хэсгүүдийг олон удаа сольдог юм. Яагаад хэргийн газар С.Зориг агсны эхнэр Б.Булганы гарын хээ байдаггүй юм. Яагаад олон хүний шүлстэй тамхины ишнүүд байдаг юм. Энд их олон сонин юм байдаг шүү дээ. Би магадгүй энэ хэргийн талаар хамгийн их мэдээлэлтэй сэтгүүлч, УИХ-ын гишүүн байх. Тиймээс УИХ дээр хянан шалгах дэд хороо байгуулж, ахлагчаар ажиллана гэж бодож байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэн хүний хувьд би энэ хэрэг илрэхгүй бгаад нь маш их гайхдаг юм.бас сонгуулийн үеээр ЕСайд оюунэрдэнэ тв9-н сэтгүүлч Билгээд ярилцлага өгөхдөө Зориг бол зүгээр л нэг хааяа архи уудаг хүн бсан ардчилсан хувьсгалын удирдагч бгаагүй амиа алдсан явдал нь зүгээрл нэг авхуйн дээрмийн хэрэг бсан гэж ярьсанд үнэхээр их гайхаж харамсаж гомдож явдаг болсон би уг нь ерөнхий сайд оюунэрдэнийг маш их дэмжиж явдаг хүн энэ ярилцалгыг өгсөнөөс хойш үнэхээр буруу хүнээ дэмжиж буруу бодож байжээ гэж бодсондоо тэгээд ичихч үгүй хэд хоногийн дараа ардчилсан хувьсгалын удирдагч санжаасүрэнгийн Зоригийн хийж бүтээж чадаагүй үйл хэргийг МАН хийж гүйцэлдүүлэх болно гээд яриад явж байсаныг хараад ой гутсандаа