СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Интерпол"-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад авчирлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Цагдаагийн байгууллагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Киргиз Улсаас энэ оны аравдугаар сарын 01-нд Монгол Улсад шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Интерполын хамтын ажиллагааны шугамаар түүнийг Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоож, энэ оны тавдугаар сарын 26-нд тус улсад баривчлан саатуулаад байсан юм.

Энэхүү шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.