СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2018-12-06

Хорт хавдрын эсийг 10 минутанд оношилно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хорт хавдар гэгч аймшигт үг хортон шавжнаас ч түргэн тархаж, эрдэнэт хүний амийг авсаар байна. Урьдчилан сэргийлэх нь зайлшгүй ч нэгэнт өвчилсөн бол эрт илрүүлэг оношилгоо чухал.

. Күйнслэнд их сургуулийн эрдэмтэн судлаачид хорт хавдрын маш ховор ДНК-ын бүтцийг нээснээр уг тестийг боловсруулсан байна.

Хорт хавдрын ДНК-ын ховор бүтцийг тодорхойлох боломжтой болсноор хүний биед хавдрын эс байгааг одоо хэрэглэж байгаа аргуудаас хамаагүй эрт оношлох боломжтой.

. Энэ аргыг цаашид хөгжүүлбэл гар утсаараа ч та биеийн тань хаа нэгтээ хавдрын эс нуугдаж буйг мэдэж чадна.

Энэ оны эхэнд Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн эрдэмтэн судлаачид “хорт хавдар хайгч” цусны тестийг хөгжүүлж, хамгийн түгээмэл байдаг найман төрлийн хавдрыг эрт илрүүлэх боломжтой гэдгийг мэдэгдэж байсан юм.

Одоогоор Австралийн эрдэмтдийн нээсэн аргыг иргэдэд хэрэглэж эхлээгүй байна. .

Одоогоор хөх, түрүү булчирхай, хэвлийн хорт хавдруудыг илрүүлэх боломжтой ч цаашид бусад төрлийн хавдруудыг илрүүлэх хүртэл хөгжүүлнэ гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.