СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-02

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Бэлчээрийн үндэсний VII форум”-д Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны даргын хувиар оролцож байна.

“Бэлчээрийн үндэсний VII форум”-д “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Шадар сайд С.Амарсайхан:

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бодитоор хангах зайлшгүй шаардлага байгааг өнгөрсөн жилийн зуд бидэнд харуулсан.

Иймд Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоожуулах, хоршоодыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-г Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан.

2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгаа.

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлснээр:
1. Малчин өрхийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэнэ;
2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгал тогтворжино;
3. Хүнсний аюулгүй байдал хангагдаж, тогтвортой нийлүүлэлт бий болно;
4. Хоршоологч, үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломж бүрдэнэ;
5. Тухайн орон нутаг болон бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засагт оруулах үр нөлөө ихэснэ;
6. Бэлчээрийн даац, малын тоо толгой, чанар, цөм сүргийн бүтцэд эерэг өөрчлөлт авчирна;
7. Малчдын нийгмийн баталгаа, гэр бүл төлөвлөлт сайжирна;
8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл бий болно гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.