СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-10-02

🔴LIVE: 1008 айлын орон сууцыг газраар солих батламж гардуулна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хотын дарга Х.Нямбаатар нар танилцуулав. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Сэлбэ дэд төвд Чингэлтэй дүүргийн Хайлааст Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн баруун талд айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг удахгүй олгоно. Сэлбэ дэд төв дээр баригдсан 12 мянган айлын орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар нийслэлийн орон сууцны корпорацын мэдэлд шилжиж ирэхээр төлөвлөгөөтэй байна. Тус 701 га газарт бидний төлөвлөж байгаагаар 50 мянган айлын орон сууцны хороолол баригдана гэж тооцоолж байна.

Дуусах шатандаа орсон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод шилжүүлж, айлуудтайгаа хашааг орон сууцаар солих хэлэлцээр хийх гэж байна. Удахгүй иргэдтэйгээ хэлэлцээ хийж, батламжаа гардуулж өгнө гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

орон суцаар л солих хэрэгтэй. мөнгө өгвөл өөр нэг газар газар аваад бузартуулаад явна. хотод нэмж гэр, хашаа барихыг хатуу хориглох хэрэгтэй. Айлын хашаанд ч буухыг хориглож хяналт тавих хэрэгтэй.

зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

орон суцаар л солих хэрэгтэй. мөнгө өгвөл өөр нэг газар газар аваад бузартуулаад явна. хотод нэмж гэр, хашаа барихыг хатуу хориглох хэрэгтэй. Айлын хашаанд ч буухыг хориглож хяналт тавих хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.