Нийтэлсэн:
П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө
Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.
- 16-18-нд 09:00 ба 14:30 цагаас Өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,
- 19-нд 13:00 цагаас Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- 20-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 27-нд 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.