СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Имарт хэрэглэгчид чанартай бөгөөд тухтай орчинд үйлчилгээ авахад ихээхэн анхаардаг

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Тогтвортой Хөгжил ба Компанийн Нийгмийн Хариуцлагын зөвлөлийн ээлжит уулзалтыг 2024 оны 9-р сарын 20-ны өдөр "Имарт"-ын шинэ салбар болох Баянгол салбарт хийж, тус компанийн зүгээс хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн санаачлагууд, сайн туршлагатай танилцах арга хэмжээг зохион байгуулжээ. 

"Скай Хайпермаркет" ХХК-ний Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун компанийнхаа үйл ажиллагаа болон, сүүлийн жилүүдэд сайн дурын болон тогтвортой хөгжлийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар танилцуулсан байна. Танилцуулгын дараа "Имарт" дэлгүүрийн салбарын үйл ажиллагаа болон барилгын бүтэц, зохион байгуулалттай танилцах аялал хийжээ. 

"Скай Хайпермаркет" ХХК нь "Аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрд" уриатайгаар үйл ажиллагаагаа зохион явуулдаг. Энэ хүрээнд тухайлбал хэрэглэгчид чанартай бөгөөд тухтай орчинд үйлчилгээ авахад ихээхэн анхаарч, бүхий л дэд бүтэц, үйлчилгээний хэсгүүдийг оновчтойгоор зохион байгуулдаг. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон байгаль орчныг хайрлах хүрээнд шинэ салбарын барилгын дэд бүтцэд эрчим хүчийг хэмнэх технологийн шийдлийг оруулсан, ажилчдаа байнга хөгжүүлэх, тэдний нийгмийн асуудал, ахмад болон залуу үеийн уялдаа холбоог дэмжин ажилладаг зэрэг санаачлагуудтай мөн танилцсан байна.  

Тогтвортой Хөгжил ба Компанийн Нийгмийн Хариуцлагын зөвлөлийн дарга Ж. Сүнжидмаа "Скай Хайпермаркет" ХХК-ийн Захиргаа, хүний нөөц болон Тогтвортой хөгжлийн багт маш сайн уялдаатай хамтран ажиллаж, ажилчдынхаа болон хэрэглэгчдийнхээ ажиллах, худалдан авах болон амрах орчныг сайхан хөгжүүлсэнд баяр хүргэжээ.  

Тус уулзалтад зөвлөлийн гишүүд болох "Юнител" групп, "Оюу Толгой", "Монос" ХК, "Вэлүү Фаундейшн", "М-Си-Эс Кока-Кола" ХХК, "RE/MAX", Дэлхий Зөн ОУБ-ын төлөөллүүд болох нийт 15 хүн оролцжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.