СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Балбад хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, усан цахилгаан станцууд эвдэрсэн байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Балба улсад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд ихээхэн эвдрэл учирч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна.

Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай ажиллаж байсан 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн бол баригдаж байгаа 15 усан цахилгаан станц эвдэрсэн байна. Мөн нийт 1100 МВт-ын хүчин чадлын дамжуулалт зогссон бөгөөд энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.

Орон нутгийн цагаар ням гарагийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: https://xinhuanews.cn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.