Өмнөговь аймгийн Цогтцэций суманд их хэмжээний үргэлжилсэн бороо орсны улмаас айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай нийт 20 дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн албан хаагчид хамтран 17 айлын хашаа, 3 аж ахуй нэгж, байгууллага усанд автсан байсныг 11 цаг 24 минут ажиллаж усыг соруулж, аюулгүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.