Өнөөдөр /2024.09.30/ нийслэл хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 29-30-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13…-18 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
Маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 03-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 10-р сарын 03, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
10 дугаар сарын 2-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 04-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.