Өнөөдөр /2024.09.29/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж цаг агаарын урьдчилсан төлөв байдал, автозамын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсжээ.
Ингээд мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг үндэслэж 2024 оны 09 дүгээр сарын 29-ний 12:00 цагаас 30-ны өглөөний 08:00 цаг хүртэл Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн авто замыг түр хугацаагаар хаахаар болжээ.
Мөн хугацаанд Чойбалсан хотоос сумд руу зорчих хөдөлгөөнийг түр хаах, цаг агаарын нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлж ажиллахыг Бүсийн төв Онцгой байдлын газар, Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд тус тус үүрэг болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.