СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 сарын өмнө

Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна. Мөн, Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 мерт, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0...+2 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.