Монголын Кино Урлагийн зөвлөлөөс 97 дахь удаагийн “Оскор”-ын наадамд Монгол Улсаас төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргасныг уран бүтээлчид болон иргэд эсэргүүцэж, нийгмийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
Улмаар зөвлөлийн гишүүд өчигдөр ахин хуралдаж найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон“ киног 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд "Гадаад хэл дээрх шилдэг кино төрөл"-д Монгол Улсыг төлөөлөн өрсөлдүүлэх шийдвэр гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.