СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-27

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан боллоо

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Сэлбэ дэд төвийн нэгдүгээр ээлжийн  орон сууцны барилга угсралтын ажил энэ намар Чингэлтэй дүүргийн 18-р хорооны 13 га газарт эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтад олон улсын нээлттэй тендер зарласан бөгөөд гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын 2 багц ажилд нийт 4 компани тендерийн материалаа ирүүлээд байна. Эхний багцын тендерт Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн, Бодьпропертийз компани материал ирүүлжээ. Харин хоёр дахь багцад Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа, мөн Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани материалаа өгчээ.

Сэлбэ дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул хэлэхдээ “Бид олон улсын жишгийн дагуу нээлттэй тендерээ зарласан. Хүний нөөцийн чадавхи сайтай, туршлагатай, дэлхийн шилдэг компаниуд оролцох боломжийг бүх талаар нээж өгсөн” гэлээ.

Сэлбэ дэд төв нь Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт 4 хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд бүрэн хэрэгжиж дуусах юм байна. Үр дүнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороололтой болох ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
6 сарын өмнө
116.206.83.106

Сда оркууд өндөр цээмэнтээс өөр юм мэдгүүм бх даа? Бөөлжис хүрчээн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.