СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Интерпол“-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад авчирлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд нь 2022 оны 10 дугаар сард 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан мансууруулах эмийг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба БНТУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгууллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Зөвлөгаа авмаар байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.