БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдээр буюу 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын авто зам, боомтын үйл ажиллагаа хаагдаж, долоо хоногийн хугацаанд амарна.
Иймд БНХАУ-д зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа анхаарахыг зөвлөж байна.
“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.