Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд энэ сарын 02-16-ны өдрүүдэд боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой 210 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүнд:
-Боловсролын яаманд хандсан 12 өргөдөл, гомдол
-Боловсролын ерөнхий газарт хандсан 2 өргөдөл, гомдол
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан 181 өргөдөл, гомдол
-Орон нутгийн захиргааны байгууллагад хандсан 15 өргөдөл, гомдол бүртгэгдсэн байна.
Эдгээрээс 110 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн нь нийт өргөдөл гомдлын 52.3 хувийг эзэлж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан өргөдөл, гомдол тогтмол өндөр хандалттай байдаг бөгөөд шийдвэрлэлт өндөр буюу 102 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн ажиллажээ. Дүүрэг тус бүрээр харуулбал: СБД 7, ЧД 37, БЗД 30, БГД 22, ХУД 27, СХД 37, НД 4 өргөдөл, гомдол хамаарч байна.
Өмнөх оны мөн үед боловсролын асуудлаар нийт 185 өргөдөл, гомдлыг хүлээн авч 77.5 хувьтай шийдвэрлэж байжээ. Энэхүү үзүүлэлтээс харахад иргэдийн өргөдөл, гомдлын тоо буурахгүй байгааг анхаарч, бид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажиллах нь зүйтэй байна.
Өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилж харвал:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.