Өнөөдөр /2024.09.27/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -2…-7 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9...+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
28, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
28-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.