СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд солонгосын "Өршөөлийн сар" ирэх даваа гарагаас эхэлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад зөвшөөрөлгүй ажиллаж амьдарч буй иргэдэд "боломж" олгох ээлжит өршөөлийн сарын хөтөлбөрөө зарлалаа. 

Тодруулбал, энэ сарын 30-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл хууль бус оршин суугч гадаад иргэд сайн дураараа нутаг буцах юм бол 30 сая вон хүртэлх торгууль төлөхөөс чөлөөлөгдөж, буцаж ирэхийг зөвшөөрөх юм. 

Харин хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуурамч бичиг баримт ашигласан, эсвэл эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс үүнд хамаарахгүй байна. 

БНСУ-ын хууль зүйн яамнаас солонгос улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг багасгах үүднээс жил бүр өршөөлийн сарыг зарладаг аж

Өршөөлийн сард багтан нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345 дугаар руу залган /дотуур дугаар-7/ монгол ажилтнаас зөвлөгөө авах боломжтой. Мөн нутаг буцах хүсэлтээ цахимаар гаргах ч боломжтой ажээ.

Ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн хууль бус иргэдтэй тэмцэх баривчилгаа эрчимжих талаар мөн тус улсаас мэдээллээ.

БНСУ-д Монгол Улсын 53 мянга гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр ажиллаж, амьдарч байгаа ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.