СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-09-25

КУЗ: "Баавгай болохсон" киног “Оскор”-ын наадмын шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Монголын Кино Урлагийн зөвлөлөөс 97 дахь удаагийн “Оскор”-ын наадамд Монгол Улсаас төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Энэ шалгаруулалтад бүтээлээ илгээсэн “Баавгай болохсон” кино бүтээл, "Чимээгүй хотын жолооч" кино бүтээлийн алийг нь шалгаруулахаас татгалзсан юм. “Оскор”-ын наадамд Монгол Улсаас төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзсан шалтгаанаа Монголын Кино Урлагийн зөвлөл тайлбар хийж, мэдэгдэл гаргасан байна. 

Монголын Кино Урлагийн зөвлөл мэдэгдэлдээ "Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Чимээгуй хотын жолооч" кино уран бүтээлд зөвлөлийн гишүүн Т.Номуунзул зохиолчоор ажилласан байх тул ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал үүссэн гэж үзэн тус уран бүтээлд санал хураахаас татгалзан сонгон шалгаруулалтаас хассан юм. Кино урлагийн зөвлөлийн аливаа сонгон шалгаруулалтын шийдвэр нууц санал хураалт авах зарчмаар хэрэгждэг бөгөөд найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" кино бүтээлд хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн тул хариуг Кино урлагийн зөвлөлийн албан цахим шуудангаар илгээсэн болно" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.