Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын боомтоор 209кг байгалийн чулууг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг авто замын боомтын ачаа тээврийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох 209 кг байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлжээ.
Тухайн эд зүйлийг хураан авч, хуулийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.