СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-25

🔴LIVE: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улс төрөөс ангид нээлттэй компани болгоно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгөв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

- Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсний дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талаар дараах арга хэмжээг авна.

Иргэд 28 хувийн хувьцааг эзэмшдэг буюу 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгтй" ХК-ийн олон улсын менежментээр удирдуулах шийдвэр гарлаа.

Чили улсын төрийн өмчийн зэс үйлдвэрлэлийн компанийн жишээг дурдаж болно. Хөндлөнгийн менежментийн багаар удирдуулахад үнэ, орлого өссөн сайн үзүүлэлттэй байна. Мөн Саудын Арабын уул уурхайн компанид Бостоны компанийн менежментийг баг удирдсан нь борлуулалтын орлого нэмэгдэхэд эергээр нөлөөлсөн. Хятадын уул уурхайн компаниудыг мөн дурдаж болно. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн багаар удирдуулахаар боллоо. Эхлээд бид үнэлгээ, аудит хийнэ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэлт хийнэ. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийнэ. Мөн одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежментийн багийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат болоод хийгдэх ажлуудын тухайд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бэлтгэл хангах. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлох. Хоёрдугаарт, олон улсын нээлттэй тендер шалгаруулах. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө. Гуравдугаар үе шатад, үнэлгээ, хэлэлцээ хийнэ. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн. Дөрөвдүгээрт, гэрээ байгуулах. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүн зэрэг. Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна.

Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнг Засгийн газар, олон нийтэд танилцуулж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг илүү олон нийтэд нээлттэй, хяналттай болгох юм. Өмнө нь Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлахад улс төрчид нэрээ оруулаад ирдэг, үүний цаана авлигал явдаг. Тиймээс олон улсын менежментийн багаар удирдуулснаар засаглал шинэчлэгдэнэ, улс төрөөс ангид, авлигаас хол, зах зээл тэлнэ, бүтээмж нэмэгдэнэ, инноваци нэвтэрнэ гэх мэт давуу талтай.

Өнөөдрөөс илүү ашигтай, үр ашиг өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч, томилгоонд улс төр оролцохгүй, хөндлөнгийн хяналттай байх юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.