СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-25

Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 87 байршилд авто замыг засаж, шинэчилнэ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17, Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 38 байршилд авто замыг шинэчлээд байгаа бол гурван байршилд ажил үргэлжилж байгаа. Харин найман байршилд авто зам шинэчлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.