СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-25

Т.Батцогт: Нийслэлийн удирдлагууд иргэнээ бодохоо больсон, эрхэнд нь халдсан дөрвөн жил байлаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
6 сарын өмнө

Улаанбаатар хотын бодлогыг 2020-2024 онд тодорхойлсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ өчигдөр хаалтын хуралдаанаа хийж, бүрэн эрхийн хугацаагаа үндсэндээ дуусгавар болгов.

Эрх баригч хүчнийхэн өнгөрсөн дөрвөн жил цар тахал, өвчин зовлон гээд хүнд бэрхшээлийн ард гарч, амжилттай ажилласан хэмжээн өөрсдийгөө магтсан үгнүүд урсгав. Харин сөрөг хүчний нийслэлийн намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хатуухан шүүмжлэл хэлсэн юм. Тэрээр эрх баригчдыг ажил хийх гэхээсээ илүүтэй албан тушаалтай зууралдсан хэмээн онцлов.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: 

-НИТХ-аас сонгогддог хотын гүйцэтгэх засаглал болох нийслэлийн Нийслэлийн төсөвт жилдээ 2, 3 удаа тодотгол хийдэг болов. Энэ нь засаглалын, төсвийн тогтворгүй байдлыг бий болгож, төрийн бодлогын залгамж халаа алдагдаж, хотын хөгжлөөс хойш татсан гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд Нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн чадамж, НИТХ-ын төлөөлөгчдийн эрх зүйн чадамжинд эрх баригч нам халдсан ёс зүйгүй шийдвэрүүдийг удаа дараа гаргаж, Нийслэлчүүдээсээ сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогдох, батламжлагдах хуульчлалтай засаглалын тогтолцоог эвдсэн буруу жишгийн эрх баригч нам бий болгосныг Нийслэлчүүд бид мартах ёсгүй гэж үзэж байна” гэж байлаа.

Мөн тэрээр “ тул би өнөөдөр энэ индэр дээрээс эргүүлэн сануулахыг хүслээ.

Цаашид нутгийн өөрөө удирдах ёсны чадамж илүү бэхжиж, нийслэлчүүдээ бүрэн төлөөлөх, дуу хоолой нь байж чадах, хотын хөгжлөө хорин жилээр урагшлуулан хүн, хүүхэд төвтэй бодлого хэрэгжүүлдэг, хүн бүр, хүүхэд бүр, гэр бүл  бүр эрүүл аюулгүй орчинд амьдардаг, эрх чөлөөтэй, эрүүл бие бялдартай, эдийн засгийн чадавхитай иргэдтэй нийгмийн бий болгож чадах иргэдийн төлөөллийн байгуулага бүрдээсэй, засаглал байгуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.