УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хөрөнгө оруулалтын зээлээрээ үйлдвэрлэл эрхлэхэд бэлэн болсон хоршоодын төлөөлөлтэй уулзжээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт олгогдсон зээлийн 40 хувь нь баруун бүсэд байна. Баруун бүсийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбартай нягт уялдаатай учир “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагджээ.
УИХ-ын даргын зүгээс малчдын амьжиргааг дээшлүүлж, хотондоо үйлдвэрлэл эрхлэх боломж олгож буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлж, энэ онд хоршооны сургалт явуулах, мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх нэгжийг аймаг бүрд байгуулах талаар ажиллаж буйг тодотгосон. Түүнчлэн, арилжааны банкууд хөрөнгө оруулалтын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч эхэлсэн талаараа дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uldsen 60 % ni hentiind ogson