Монголын Кино Урлагийн зөвлөлөөс 97 дахь удаагийн “Оскор”-ын наадамд Монгол Улсаас төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, энэ жил тус наадмын анхан шатны шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн уран бүтээлчид оролцохгүй болж байна. Энэ шалгаруулалтад бүтээлээ илгээсэн “Баавгай болохсон” киноны Ерөнхий найруулагч П.Золжаргал Монголын Кино Урлагийн зөвлөлийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий найруулагч П.Золжаргал:
-Каннын кино наадмын албан ёсны уралдаанд хэсэгт Монгол Улсаас анх удаагаа шалгараад, дэлхийн тойрч томоохон кино наадмуудад оролцож маш олон шагнал хүртээд, 10 гаруй улсын кино театруудад албан ёсоор олон нийтэд хүрээд, Монголдоо хүртэл 2024 оны “Box Office”-ын топ 5-д жагссаар байхад “Баавгай болохсон” киног Монгол Улс Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад сонгохоос татгалзав.
Тэгснээ энэ жил ямар ч кино явуулахгүй өнжих юм гэнэ. Монголын Кино Урлагийн зөвлөлийн гишүүд та нар тайлбар өг. Та нарт ичгүүр гэж байна уу? Нэг их Монгол кино уран бүтээлчдээ дэмжих энээ тэрээ бөөн сургалт, энд тэндхийн зөндөө олон улсын киноны байгууллагад гишүүнээр элсэж хурал хуй болоод л ... Ямар учиртай худал хуурмаг хоёр нүүр вэ гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.