Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар багт "Гэр шатаж байна" гэх дуудлага өчигдөр 19:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.