СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг дроноор илрүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт гурван байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.

Экологийн цагдаагийн албанаас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтын тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, нэр бүхий иргэд бүлэглэн 3 байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ. Улмаар

Дээрх хяналт шалгалтыг явуулсан газар нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй байсан тул цагдаагийн байгууллагаас техник технологийн дэвшил болох сансрын хиймэл дагуулын байр зүйн зураг болон дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/ зэргийг ашиглан хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай болон техник хэрэгслийн байршлыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож ажиллажээ.

Энэ төрлийн гэмт хэргийн зохицуулалт:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.