Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон гэх дуудлага есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт онцгой байдлын албанд иржээ.
Энэ дагуу сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн 54 настай, эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Дагналтай гэдэг газраас Чигчрээний даваа гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулжээ. Гэсэн ч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очсон байна.
Улмаар Дагналтай гэдэг газрын чиглэлд эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсны дүнд алга болсон иргэн Н-ийг 24-ний өдрийн 11:50 цагт эсэн мэнд олж, эрлийн ажиллагааг зогсоожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.