СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоёр хоногт Алтайн салбар уулсаар салхитай, бусад нутгаар дулаахан байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.09.25/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Есдүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

26-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.