СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөхөөр Ц.Мөнх-Оргил томилогджээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль эрх зүйн орчны реформыг “Гурван төгөлдөршил” бодлогоороо дамжуулан цогцоор нь хэрэгжүүлэхээ зарласан.

Нийгмийн харилцааны бүхий л хууль тогтоомжууд хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, хийдэл давхцалгүй ойлгомжтой болох нь уг шинэчлэлийн тэргүүн зорилтууд юм.

“Гурван төгөлдөршил” эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхүүд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд бүрэлдэхүүнийг харахад ч багагүй хүлээлт үүсгээд байгаа юм. Тухайлбал, туршлагатай дипломатч, Хууль зүйн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан, олон улсын хуульч Ц.Мөнх-Оргил Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр томилогджээ. Мөн салбартаа судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаас эхлээд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага гэхчилэн шатлал бүртээ туршлага хуримтлуулж, Лондон хотноо эрдмийн зэрэг хамгаалсан, эрх зүйч Н.Отгончимэг мөн зөвлөхүүдийн багт нэгдсэн. Хууль, журмыг өнөө цагийн харилцаатай уялдуулан, шинэчлэхийг чухалчилж буй Д.Амарбаясгалан даргын зөвлөхүүдийн багт шинэ үеийн эрх зүйч залуусын төлөөлөл ч багтжээ.

Тодруулбал, Румын улсын Вест их сургуулийн эрх зүйч Б.Батзаяа, БНСУ болон АНУ-д ажиллаж байсан туршлагатай, олон улсын эрх зүйч Ч.Урангоо, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай хамтран зорилтот төслүүдийг санаачилсан, хууль зүйн магистр Н.Булгантамир нарыг энд нэрлэж болно. Эдгээрээс гадна олон улсын хөрөнгө оруулалтын маргаануудад Засгийн газрын төлөөлөн хэд хэдэн удаа оролцсон, Бонны их сургууль болон Ханноверийн их сургуулийн төгсөгч, Хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Дээрх бүрэлдэхүүнээс харахад спикер энэ удаа хууль зүйн бодлогын зөвлөхүүдээ олон улсад ажилласан туршлага, мэргэшсэн судалгааны чиглэл зэргийг нь харгалзан “солонгоруулан” сонгосон бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагий
6 сарын өмнө
116.206.83.106

Зайлцгаа долоогч пизданууд МөнхОргил зайлаач үрчийсэн хөгшин төгцөг 5 жирийн иргэн буудсан алуурчин пизда

Зочин
6 сарын өмнө
116.206.83.106

Баяр хүргэе. Амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.