СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

🔴LIVE: Т.Батцогт: Эрх баригчид албан тушаалын төлөө тэмцэлдсэн дөрвөн жил байлаа

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан болж байна. Энэ үеэр БЗД-ийн төлөөлөгч Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтоос тодрууллаа. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт:

-Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол маш чухал. Иргэдийн өдөр тутмын амьдрал ахуй, орчинд тулгамдаж буй асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэдэг. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Иргэдийн төлөөлөгчдийн дөрвөн жилийн сонгуульт хугацаа өнөөдөр дуусаж, НИТХ отгон хурлаа хийж байна.

Миний хувьд НИТХ-д БЗД-ийг төлөөлж ажиллалаа. Нийслэлийн иргэдийн хурал 2021 онд эрх зүйн шинэчлэл хийсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан хэд хэдэн хуулиуд байсан тул шүүмжлэлтэй хандаж байгаа.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ удаагийн ИТХ өндөр төсөвтэй байлаа. Жил бүр тогтмол төсөв нэмэгдэж байна. 3,2 их наяд төгрөгийг нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд бодит хэрэгцээнд эрэмбэлж зарцуулж чадаж байна уу гэдэгт асуудал байна. гэх зэрэг асуудлыг бодитой ярих нь зүйтэй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.