™ watch dif|
Улс төр | 2024-09-24

🔴LIVE: М.Говьсайхан: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах суурь дэд бүтэц сайн хийгдсэн

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэтгэлийн хуралдаан болж байна. НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайханаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл авлаа.

НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан: 

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотын удирдлагууд томоохон шийдвэрийг гаргасан он жилүүд байлаа. Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарсан. Энэ нь нийслэл Улаанбаатар хотын бүтэц, зохион байгуулалтын үндэслэл, хөгжлийн бодлого, цаашид хэрхэн хөгжих талаарх зорилтуудаа тодорхойлж өгсөн. Энэ хүрээнд

Мөн Тус хуулиар Улаанбаатар хотод тулгамдаад байсан газар чөлөөлөлтийн харилцаа, дэд бүтцийн асуудал зэргийг хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэж өгсөн.

Энэхүү хуулийн хүрээнд нийтдээ зургаан дэд төв байгуулна. Үүнийгээ түшиглэж орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сэлбэ дэд төвийн ажил амжилттай эхлээд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил өнгөрсөн арав гаруй жил яригдсан. Гэсэн ч хэрэгжилт нь хангалтгүй байсан.

Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол, иргэдийг орон сууцжуулах асуудал нэн тулгамдсан асуудал. НИТХ-ын сонгууль болно. Гэхдээ төрийн залгамж халаа, бодлого шийдвэр үргэлжлээд явах ёстой. гэв. 



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оршин суугч ГДоржсүрэн өндөр настан
7 сарын өмнө
116.206.83.106

Саин баина уу хииж баигаа ажилд нь амжилт хүсьё дэнжиин мянга аваннэгдүгээр хорооны ниитиин баирууд хэзээ дахин төлөвлөлтөнд орох бол хариу өгнө үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.