СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

🔴П.Сайнзориг: Орон нутгийн сонгуультай зэрэгцэн АН иргэдэд бэлэн мөнгө амлаж явна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

УИХ дахь Ардчилсан намын 26 гишүүн "Хүүхэд хөгжлийн карт" хуулийн төсөл санаачилж, тус намаас хуулийн төслөө иргэдэд танилцуулж буй. Тодруулбал, Монголын хүүхэд бүр сард авдаг 100 мянган төгрөг дээрээ нэмж "Хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөгтэй нэрийн карт" авна. Сар бүр тус картад 30 мянган төгрөг хуримтлагдах бөгөөд мөнгөн дэмжлэгийг оюуны хөгжил, урлаг, спортод зарцуулах нөхцөлийг хуулиар тогтоож өгнө гэсэн юм.

Тэгвэл "Орон нутгийн сонгууль дөхсөн энэ үед АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, иргэдийг хуурч байна" хэмээн УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль болж байгаатай зэрэгцэж хуулийн төсөл танилцуулж байгаа нь иргэдэд бэлэн мөнгөний амлалт өгч байгаа явдал. Нийслэлийн АН-ын Т.Батцогт, О.Батханд тэргүүтэй залуучууд өөрсдөө хууль санаачлах эрхтэй хүмүүс биш. Санаачилж байгаа мэтээр олон нийтэд танилцуулж, хүүхдүүдэд зориулсан 30 мянган төгрөгийн карт тараана гэдэг нь бэлэн мөнгөний амлалт гэсэн үг. Сонгуулийн үеийн бэлэн мөнгөний амлалтаас болж улс орны эдийн засагт ямар их сөрөг нөлөө гардаг билээ. Халамж, бэлэн мөнгөний амлалт нийгэмд эерэг нөлөө үзүүлдэггүй. Улс орны эдийн засгийг хорлосон үйл ажиллагааг таслан зогсоох ёстой гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
116.206.83.106

estoi gants udaa ene zaluutai sanal niilj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.