Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар Монголын Жюү Жицүгийн холбоотой 3 жил хамтран ажиллах гэрээг 2024 оны 09-р сарын 02-ны өдөр байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд өнөөдөр “Жюү Жицүгийн клуб” нээгдэж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Монголын Жюү Жицүгийн холбооны тэргүүн, ОУХМ О.Болд-Эрдэнэ болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Манай дүүргийн нийт хүн амын олонхийг хүүхэд, залуус эзэлдэг. Залуучуудын дүүрэг. Энэхүү хөгжлийн төв байгуулагдсанаар хүүхэд багачууд, энэ спортын сонирхдог залуус гэртэйгээ ойрхон дуртай спортоороо хичээллэх боломж, нөхцөл бүрдэж байгаад баяртай байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.