Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр О.Амартүвшин томилогджээ. Тэрээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Хамтарсан Засгийн газар орон сууцжуулалтын бодлогыг тэргүүлэх бодлогуудын нэгээр нэрлэж байгаа бөгөөд ипотекийн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх, төрлийг олшруулах, амины орон сууцыг орхигдуулахгүй байх, хөдөө орон нутагт хүртээмжтэй байлгах бодлогуудыг зарлаж байгаа юм. Энэ чухал бодлого Ж.Батсуурь сайдын толгой дээр бууж байгаа үед туршлагатай чамбай зөвлөх дэргэдээ авсныг "нүдээ олсон томилгоо боллоо" гэцгээж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.