СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-09-24

🔴LIVE: Н.Энхчимэг: Багш нарын цалинг нэмж, хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Багш нарын цалинг нэмж, хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэгээс байр суурийг нь сонслоо.

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг:

-Багш нарын нийгмийн хангамж цалингийн асуудал үеийн үед яригдаж ирсэн том асуудал. Судалгаагаар үзэхэд 30 гаруй жил багш нарын цалинг дундаж хэмжээнд хүргэж байгаагүй юм билээ. Багш нарын цалин дундаж цалин байнгын доогуур байдаг. Түүнчлэн цалинг тооцдог арга аргачлал байдаггүй.

Ингээд харахаар багшийн нийгмийн асуудал орхигдсон байгаа юм. Багш хүн гэдэг 45 хоногийн курсээр хичнээн сайхан мэргэжилтэй мэдлэгтэй боловсон хүчин байсан ч заах арга зүй, хүүхдүүдийн сэтгэл зүйг судлах түүнд бэлтгэгдэх гэхээр тодорхой цаг хугацаа шаардлагатай. Багшийн мэргэжил бол тийм амар ажил биш. Иймд багш нарын цалинг нэмж, хүний нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.