СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

🔴LIVE: Д.Пүрэвдаваа: МАН нийслэлийг 30 жил удирдахдаа юу ч хийгээгүй байж, одоо хийнэ гэж юу байх юм бэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

НИТХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хоёр хоногийн дараа эхлэх гэж байна. Үндэсний эвсэл 2024 оны хоёрдугаар сард байгуулагдсан цоо шинэ улс төрийн хүчин. МАН, АН зэрэг олон жилийн түүхтэй намууд хороо бүхэнд намын үүрийн байгууллагатай. Сум, баг болгонд өөрийн нэгж, салбартай. Тиймдээ ч энэ намуудаас хэнбугай ч нэр дэвшсэн дэмжих бэлэн бүтэц нь байж байдаг. Үндэсний эвсэл УИХ-ын сонгуулиар үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулсан. Гэсэн ч салбар нэгжүүдээ улс орон даяар бүрэн байгуулах нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байсан.

.

“Иргэн баян бол Хот баян” гэсэн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд байна. “Үндэсний Эвсэл” бол баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин. Аль болох

2020 онд нийслэлийн төсөв 800 тэрбум төгрөг байсан. 2022 онд 2 их наяд төгрөг болсон. 2024 онд 5 их наяд төгрөгийн төсвийг нийслэл баталсан. Нийслэлд уул уурхайн орлого гэж байхгүй. Дан татварын орлого зонхилдог. Төсвийн тэлэлт хэнд ачаалал өгч байна вэ гэхээр татвар бүрдүүлж байгаа аж ахуй нэгж байгууллага юм.

Нийслэлд маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжээгүй. Дүүжин тээвэр, тэнгэрийн зам, агаарын бохирдлыг бууруулах төслүүд, коксжсон нүүрсний үйлдвэр гэх мэт.

Дэлхий нийтийн хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдарч байна. Хамгийн төлөвлөлт муутай хотоор Хятад, Энэтхэгийн хотууд нэрлэгддэг байсан. Гэсэн ч эдгээр хотууд Германы мэргэжилтнүүдийн ачаар энэ асуудлаа шийдэж чадсан юм билээ. .

Авто замын түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг сааруулах ёстой. Тухайлбал, хотын төвөөсөө төрийн байгууллагууд гарах ёстой. Дэлхийн олон хотууд нийслэлээ гаргаж байсан олон жишээ байдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
116.206.83.106

Ёооё энэ гөлөг чинь удирдаад явсан даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.