СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-24

Ерөнхий сайд Үндэсний орон сууцжуулалтын хороог ахална

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хороог ахлахаар болжээ.

Тэрбээр албан ёсны цахим хуудастаа "Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан судалгаагаар хамгийн өндөрт эрэмбэлэгдсэн Үндэсний орон сууцжуулалтын хороог миний бие ахлахаар болов.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн билээ.

Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Залуучууд, эрдэмтэн судлаачид хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд та бүхнийг идэвхитэй хамтран ажиллаж том реформд нэгдэнэ гэдэгт итгэж байна. Удахгүй салбарын уулзалтаар дэлгэрэнгүй санал солилцъё" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.