™ watch dif|
Улс төр | 2024-09-24

Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Ээлжит бус чуулганы үеэр “…Чуулгандаа суухгүй байна” гээд л шүүмжлүүлээд байсан. Ээлжит бус чуулганы дараах УИХ дахь АН-ын бүлгийн хурлыг таслахгүй сууж байгаа зураг нь цахим сүлжээгээр дүүрсэн.

Тэгээд чимээ алдраад байсан Х.Баттулга өчигдөр дахин гарч ирэв. Тэгэхдээ өглөөгүүр “Нарантуул” зах дээр очсон байв.

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн тэрбээр НИТХ, дүүргийн 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ дагуулжээ. Тэнд зүгээр очсонгүй. “…Хүүхэд бүрийг дугуйланд хамруулах хүүхэд хөгжлийн карт хэмээх хуулийн төсөл боловсруулж байгаа иргэдэд танилцуулж явна” гэв. Тэрбээр “…Хуулийн дагуу УИХ-д нэр бүхий 26 гишүүний өргөн барьсан “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг хуулийн төслийг сурталчлах зорилготойгоор өнөөдөр бид “Нарантуул” зах дээр ажиллаж байна. “Хүүхэд хөгжлийн карт” гэдэг нь спорт, урлаг, оюуны спортын чиглэлийг дэмжсэн 30 мянган төгрөг бүхий зөвхөн хүүхэд өөрөө зарцуулах эрхтэй хийгдэж байгаа төсөл юм. Уг төслийг “D-Parliament”-д өргөн барьсан байгаа. Иргэд “D-Parliament”-д орж дэмжих боломжтой” гэлээ.

Мөн . Иргэдээс санал авах процесс дээр явж байна. 100 мянган төгрөг хүүхдэд очдог. Гэхдээ зарим тохиолдолд өрхийн хэрэгцээнд зарцуулагддаг. Тиймээс хүүхдүүдэд сар бүрэн 30 мянган төгрөг бүхий “Хүүхэд хөгжлийн карт” олгодог болохоор “Есдүгээр сарын 1” хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү 30 мянган төгрөгөөр хүүхдүүд өөрийн сонирхсон спортын болон соёл урлагийн дугуйланд хамрагдах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төсөл удахгүй батлагдаад хүүхэд бүр эрүүл саруул чөлөөт цагаараа спорт, соёл урлагаар хичээллэдэг Монгол Улсын иргэд бий болно гэдэгт Нийслэлийн АН-ын залуучууд итгэлтэй байгаа” гэж дэлгэрүүлэв.

Ямар ч байсан ийм хуулийн төсөл яваад эхэлжээ. Муу биш, сайн. Гэхдээ .

Учир нь энэ сонгуулийн наана хууль төрж амжихгүй, процесс нь ч олигтой хөдлөхгүй. Үнэхээр тийм л дээ. Ер нь бол Х.Баттулгын хамгийн том акцууд нийгмийн аль нэг “тал” руу чиглэдэг. Ерөнхийлөгч байхдаа Салхитын ордыг “хөдөлгөж” байгаад ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байлаа. Одоо энэ. Уг “Хүүхэд хөгжлийн карт”-ыг мань эр яг л 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжуулчих нигууртай. Учир нь . Чамгүй удаж байна. Тэгэхээр “Хүүхэд хөгжлийн карт” хууль батлагдсаар байтал Ерөнхийлөгчид дахин нэр дэвших Үндсэн хуулийн эрх нь сэргээд яг “мөргөх” биз ээ. “…Ордны хов оргүй хоосон байдаггүй” гэдэг дээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.