СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-23

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын шалгуурт тэнцэх үү?

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 долоо хоногийн өмнө

Эрх мэдэл бүхий зарим албан тушаалтнуудынхаа харгайгаар олгосон зээлээ буцаан авч чадахгүйд хүрч, дампуурлын ирмэгт тулж байсан Хөгжлийн банк сүүлийн 1-2 жилийн хугацаанд голдиролдоо орж хэвийн ажиллаж эхэлсэн билээ.

Улстөрчид, эрх мэдэлтнүүд нь танил тал, найз нөхдийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл авч өгсөн, тэдгээр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, мөнгөө эргэн төлөлгүй “луу унжсаар” Хөгжлийн банк маш эрсдэлтэй нөхцөл байдалд тулсныг монголчууд мартаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “шүгэл үлээж”, хууль хяналтын байгууллагад хандсанаар чанаргүй зээлдэгч нар мөнгөө буцаан төлж эхэлсний үр дүнд Монгол Улс дефолт зарлах эрсдэлгүй болсон. Улмаар олон улсаас бонд босгож авсан зээлүүдээ төлж барагдуулж чадсан билээ. 

Тэгвэл арайхийж хөл дээр нь сэргээн босгосон . Шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа жагсаалтаас ч хасаж байсан хүндээ өр төлөх гэж байгаа юм уу, 2020 болон Харин энэ хүн уг албан тушаалыг хашиж чадах уу, өр, авлагыг нь шударгаар төлүүлж барах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир юу гэвээс З.Нарантуяагийн удирдлагад нь ажиллаж байсан арилжааны хоёр ч банк дампуурч хаалгаа барьсан байдаг.

Түүний намтарт 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, 2010-2011 онд “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч гэх албан тушаал хашиж байсан тухай нь бий. Сүүлдээ энэ хоёр банк нэгдэж ажилласан ч харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хохироон хаалгаа барьсан.

Эцэстээ “Төрийн банк”-тай нэгтгэснийг уншигчид санаж байгаа. Хөгжлийн банкны тухай хуулийн 19.5.5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх” гэж заасан. Хуулийн энэ заалт түүнтэй хамааралтай, эсэхийг холбогдох байгууллага нь тодорхой болгох биз.

Үүнээс гадна Хөгжлийн банк хуучнаар Хүүхдийн номын сангийн буурин дээр буюу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баруун хойно, Гадаад харилцааны яамны зүүн талд Худалдаа, хөгжлийн банкныхны барьсан оффист байрладаг. Тухайн барилгын 11, 12 дугаар давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан. Нийт 27.5 тэрбумаар буюу зах зээлийн ханшаас өндөр үнээр уг оффисыг авсан нь хууль зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, Хөгжлийн банк 4.8 тэрбумаар хохирсон гэдгийг ч хууль, шүүхийн байгууллагаас тогтоосон байдаг. Гэтэл гэсэн хардлага бий.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хүнээс өөр хэн энэ банкийг зөв гольдролд оруулхийн чадах мэрэгжлийн хүн гэж бодож бга. Тир Мандуул гэж ёстой дампуу нөхөр төрөөр төлүүлэнэ гэж хуцсан бдаг шүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хүнээс өөр хэн энэ банкийг зөв гольдролд оруулхийн чадах мэрэгжлийн хүн гэж бодож бга. Тир Мандуул гэж ёстой дампуу нөхөр төрөөр төлүүлэнэ гэж хуцсан бдаг шүү

Алииаа
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

итгэл даах хүн шүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ийм нялуун, шалчганасан хүн таарахгүй. Өмнө нь гүйцэтгэх удирдлагад нь байсан 2 ч банк дампуурсан. Өөр зангарагатай, чадалтай, дориун хүн тавих хэрэгтэй.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Харин ч шулуухан дайчин эмэгтэй шүү

zochin
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

bank dampuuruulj baigaagui ene gutgsen medeelel bna tarhi ugaalt shu

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Харин ч өмнөх захирлуудаас нь хамаагүй дээр эмэгтэй бна, хуульч, банкир хүн бна. Шалгуурт нь яг тэнцэнэ.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ziko virus iin avgai iim bank udirdah chadahgui hudlaa l bh

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Нарантуяа өлхөн хийж чадна шүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ хүн огт хийж чадахгүй. Өмнө хийж байсан бүх ажлаа унагаасан. Гонгинуур. Хурц шийдэмгий биш. Налигар. Жагсаалтанд оруулсангүй гэж нам мамаасаа гарна энэ тэр гэж уйлж хашгирч байсныг нь санаж байна.

zochin
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

NARANTUYA ENE BANKHIIG BOSGOJ CHADNAA . NAIDVARTAI HUN SHU . TER MANDUUL BALLAJ HAYSAN BANK SHU DEE

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Гүжирдлэг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.