СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-23

Орон нутгийн хурлын сонгуульд ашиглах саналын хуудасны загвар бэлэн болжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.

Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталжээ. Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм.

Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.