Архангай аймгийн, Цэцэрлэг сум, Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 21:50 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн 51настай, эрэгтэй М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын гурван метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.