СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл хот орчмоор оройдоо бага зэргийн бороо орно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Өнөөдөр /2024.09.23/ нийслэл хот орчмоор өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Шөнөдөө -0…-2 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +2...+7 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Есдүгээр сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 24-нд говь, талын нутгаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус, Их нууруудын хотгор, Орхон_Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус,өдөртөө +14…+19 градус дулаан байна. 26, 27-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гэрэл зургийг Н.Мөнхбаатар /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.