СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
15 цагийн өмнө

Өнөө шөнө буюу есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

Газар тариалангийн бүс нутгаар хүйтэн хонох тул хадланчид, тариаланчид тариа ногоогоо хамгаалах арга хэмжээг авахыг анхааруулав.

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-23.0 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23.0 мм, Дорноговийн Замын Үүд 16.0 мм, Өмнөговийн Булган 15.0 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Луус 12.0 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаан 10.8-11.0 мм, бусад нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас ороод байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.