FLASH, "No name" хамтлагууд өөрсдийн цахим хуудастаа Big show тоглолт цуцлагдсан нь зохион байгуулагчдын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан гэж мэдэгджээ.
Big show music festival зохион байгуулагчид "Үзэгчдийн тав тух, эрүүл мэнд хамгийн чухал. Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Shoppy, Ticket, Moni 100 хувь буцаан олгоно" гэх мэдэгдлийг хийж тоглолтоо хойшлуулсан гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл тус тоглолтод оролцох байсан FLASH, "No name" хамтлагууд өөрсдийн цахим хуудастаа тоглолт цуцлагдсан асуудал нь зохион байгуулагчдын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан гэж мэдэгдлээ.
FLASH хамтлаг: "Өнөөдөр болох байсан тоглолт зохион байгуулагчдын хариуцлагагүй үйлдлээс болж хойшлогдож байгаа тул FLASH хамтлаг оролцохгүй. Иймд бидний дууг сонсдог, сонссоор ирсэн бүх хүмүүсээсээ уучлалт хүсье. Хүндэтгэсэн FLASH" гэж бичжээ.
"No name" хамтлаг: "Бидний зүгээс шалтгаалахгүйгээр тайз дэлгэц болон зохион байгуулалтын олон алдаанаас шалтгаалж тоглолтод оролцож чадахгүйгээ үүгээр мэдэгдэж байна. Маш олон хайрлаж сонсож дэмжсээр ирсэн, тасалбар худалдаж авсан хүмүүсийнхээ урмыг хугалж байгаадаа уучлалт хүсье.
Хөдөө орон нутгаас үзэхээр ирсэн, тоглолт үзэхээр ажлаа зохицуулсан байсан маш олон хүмүүсийн өмнөөс зохион байгуулагч нараас "Мэдэгдлээ өгнө үү" гэж хүсэж байна. "No name" хамтлаг өнөөдрийн тоглолтод цаг агаараас шалтгаалахгүйгээр тоглоход бэлэн байсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shaa
Одоо наад шоу цэнгээнээ боль монгол улсын хайран сайхан залуучууд охидууд чинь ажлгүй ангайсан тэнэг мангар болж гүйцлээ
Ядуу буурай орны иргэдийг тэмцэхийг нь ажиллахыг нь хөгжихийг нь сааруулж мартагнуулж, утга учиргүй их баяр наадам дуу бүжиг хэт их зохион байгуулах юмаа, одоо болио, өрнөөс өрний хооронд амьдрах биш, ажил хөдөлмөрөө хийж амьдрахад хүрэлцээтэй цалин хөлстэй болоход тэмцэмээр юмдаа залуусаа
Tolgolt vzeh geed ajil torolo zohitsulj irj baihad togloogui