Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар аравдугаар сарын 9-нд АНУ-ын Флорида мужид Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай тулалдана.
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан.
10 ялалтынхаа тавт нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байна.
Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин юм. Тэрээр 15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж байжээ.
Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.