Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч, нэг иргэн гэмтсэн байна.
Тодруулбал, Энэ тухай дуудлага мэдээлэл есдүгээр сарын 09-ний өдрийн 19:39 цагт ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н /32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн тог цахилгааны шугамд саатал гарсан эсэхийг шалгаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.