СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-09-19

“Хангарьд” ордныг газрын хамт 13.7 тэрбумаар Улсын Дээд шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн өмчийн Хангарьд ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг гаргаад байсан юм. 

Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIII дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн “Хангарьд” ордныг газартай нь хамт 13.7 тэрбумаар үнэлж, Улсын Дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг баталгаажуулжээ. 

Хангарьд ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан байна. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарьд ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ах
1 сарын өмнө
116.206.83.106

Шүүхэд байр шилжүүлэх нь зөв шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.