СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-09-19

Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
16 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дууссантай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Ноён Винод Ахужагийн Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, энэ салбарын 240 гаруй мянган айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа эрсдэлээс сэргийлэх, урьдчилан мэдээлэх системийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд цаашид ч НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх ажил их бий.

Хэдийгээр ноён Винод Ахужа нутаг буцаж байгаа ч бидний боловсруулсан Стандартад суурилсан Гамшгийн эрсдэлийн стратеги болон Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах системийг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.